“НАМРЫН НОГООН ӨДРҮҮД”, “ШИЛМЭЛ МАЛ” ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДААНЫ ШИЛДГҮҮД ТОДОРЛОО

2022-09-20 38 0

Тус арга хэмжээнд 14 сумын 127 иргэн, аж ахуйн нэгж, 50 гаруй малчин оролцож, төмс, хүнсний ногооны төрөлд 12 сумын 42 тариаланч хамрагдан Шилдэг төмс, хүнсний ногоо үйлдвэрлэгчээр Эрдэнэ сумын “Мөрөөдлийн говь” ХХК-ийн хамт олон шалгарлаа.

Хүлэмжийн аж ахуй эрхлэгч давхардсан тоогоор 12 сумын 57 тариаланч оролцож Шилдэг хүлэмжийн аж ахуй эрхлэгчээр Сайншанд сумын иргэн Ч.Отгонцэцэг шалгарлаа.

Өрхийн үйлдвэр эрхлэгч 14 сумын 35 оролцогчоос Шилдэг өрхийн үйлдвэрлэл эрхлэгчээр Иххэт сумын иргэн Х.Уранцэцэг нь өөрийн үйлдвэрлэсэн бэлэн хувцас, дээвэр туурга оёдол, гар урлалын бүтээгдэхүүнээрээ шалгарлаа.

Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч 14 сумын 36 оролцогчоос Шилдэг жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчээр Сайншанд сумын “Дорнын үжингоо” ХХК-ийн хамт олон шалгарлаа.

Сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч 14 сумын 25 оролцогчоос Шилдэг сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчээр Эрдэнэ сумын иргэн Л.Бямбасүрэн шалгарлаа.

Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний төрөлд 11 иргэн, аж ахуйн нэгж оролцож Шилдэг орчин үеийн Монгол хоол үйлдвэрлэгчээр Сайншанд сумын “Сувдан өргөө” ХХК-ийн тогооч Т.Лхагвасүрэн, Шилдэг уламжлалт Монгол хоол үйлдвэрлэгчээр Өргөн сумын цэцэрлэгийн тогооч Б.Хандармаа нар тус тус шалгарлаа.

Мөн Дорноговь аймаг үүсэн байгуулагдсаны түүхт 90 жилийн ойн медалиар

1. Сайншанд сумын иргэн Чагдаржавын Алимаа

2. Сайншанд сумын иргэн Намжилзавын Нэргүй

3. Сайншанд сумын иргэн Пяранлайн Нарантуяа

4. Сайншанд сумын иргэн Түдэвдоржийн Насанцэцэг

5. Даланжаргалан сумын иргэн Шийлэгийн Ганцэцэг

6. Сайншанд сумын иргэн Сүрэнжавийн Мөнхзул

7. Даланжаргалан сумын Улсын аварга тариаланч Л. Лувсанпүрэв

8. Айраг сумын тариаланч С.Даваажав нар шагнагдав.

Уг арга хэмжээ маань өнөөдөр, маргааш 2 өдөр зохион байгуулагдана.

/эх сурвалж: Дорноговь аймгийн ЗДТГ/

Холбоотой мэдээ