“НАМАР ЭРҮҮЛ ЦАГДАА-ГЭР БҮЛ” ӨДӨРЛӨГИЙН АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО

2022-09-20 24 0

Монгол Улсад Цагдаагийн байгууллага үүсч хөгжсөний түүхт 100, 101 жил, Дотоодын цэрэг үүсч хөгжсөний 100 жилийн ой, “Хандлага дор-Хүндлэл оршино” нөлөөллийн аяны хүрээнд “Намар эрүүл цагдаа-гэр бүл” өдөрлөгийн үйл ажиллагааг “Баянтүмэн натурал виллаж” амралтын бааз дээр Дорнод аймгийн Цагдаагийн газрын хамт олон, гэр бүлийн дунд зохион байгуулагдлаа.

Энэхүү үйл ажиллагаанд үр бүтээл гарган ажиллаж буй алба хаагчдыг Цагдаагийн газрын болон орон нутгийн шагналаар шагнахын зэрэгцээ “Нью-Эндорфин” эмнэлгийн захирал, гавъяат эмч, доктор профeссор С.Вандансүрэн хүрэлцэн ирж, ахлах нягтлан бодогч, а/х Б.Даваадорж, олон нийтийн цагдаа н.Болор нарын алба хаагчдыг шагнаж урамшуулсан байна.

Өдөрлөгөөр тасгууд мэндчилгээ, хүүхдийн гар зургийн уралдаан, дартс шидэлт, 3х3 сагсан бөмбөгийн тэмцээн, хөгжөөнт буухиа тэмцээний төрлөөр хурд хүч, авхаалж самбаа, ур чадвараараа өрсөлдөж, нийлбэр дүнгээр Мөрдөн байцаах тасаг 1 дүгээр байр, Дотоодын цэргийн тусгай салбар 2 дугаар байр, Замын цагдаагийн тасаг 3 дугаар байранд тус тус шалгарлаа. Үйл ажиллагааны төгсгөлд алба хаагчдын гэр бүлийн дунд азтан шалгаруулах сугалаа явуулж, “Үлгэр жишээч гэр бүл”, “Соёлч боловсон гэр бүл”-ийг шалгаруулан, гэр бүлийн гишүүдийг шагнаж урамшуулсан байна.

/эх сурвалж: Дорнод аймгийн Цагдаагийн газар/

Холбоотой мэдээ