“УВС НУУРЫН ХОТГОР” ХИЛ ДАМНАСАН ДАРХАН ГАЗАР БАЙГУУЛАХ ТУХАЙ ГЭРЭЭГ ХЭРЭГЖҮҮЛЭХ МОНГОЛ ОРОСЫН ХАМТАРСАН АЖЛЫН ХЭСГИЙН VII ХУРАЛ ТУВА УЛСАД БОЛЛОО

2022-09-19 39 0

ОХУ-ын Засгийн газар, Монгол улсын Засгийн газрын 2011 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн “Увс нуурын хотгор” хил дамнасан дархан газар байгуулах тухай гэрээг хэрэгжүүлэх Орос-Монголын хамтарсан комиссын 7-р хуралдаан Тува улсын Кызыл хотноо 2022 оны 9 дүгээр сарын 14-16- ны өдрүүдэд зохион байгуулагдлаа.

Хурлаар хил дамнасан “Увс нуурын хотгор”-ын шим мандлын дархан цаазат газруудын 2019-2021 онд хийсэн ажлыг хэлэлцэн дүгнэж, 2022 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг баталсан.

Мөн хүрээлэн буй орчныг хамгаалахад хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын 1994 оны 2 дугаар сарын 15-ны өдөр хэлэлцээрийн дагуу байгуулагдсан хамтарсан комисст танилцууллаа.

Хурлын дараагаар Минж хамгаалах ОХУ-ын “АЗАС”-ын дархан газрын үйл ажиллагаатай танилцаж, “Увс нуурын хотгор”-ын шим мандлын дархан цаазат газрын Хан Дээр-3 хэсэг, алдарт Енисей мөрний эх Хемчик голын усан аяллын замналаар оролцогчдыг аялуулж, хил дамнасан аялал жуулчлал хөгжүүлэх боломж, туршлагыг судлав.

Тус хуралд БОАЖЯ-ны Тусгай хамгаалалттай бүс нутгийн удирдлагын газрын дарга Д.Батмөнх, Ахлах мэргэжилтэн Т.Болдбаатар, Тува улсад суугаа Монгол улсын ерөнхий консул Ч.Ганболд, “Увс нуурын ай сав”-ын УТХГН-ийн хамгаалалтын захиргааны дарга Б.Одсүрэн, Гадаад харилцаа, ОУ-ын гэрээ конвенц хариуцсан мэргэжилтэн Ч.Алимаа, “Монголын ирвэс төв”-ын захирал, доктор Б.Мөнхцог, ТХГН-ийн Зөвлөх, доктор (ScD) Б.Оюунгэрэл нар Монголын талаас оролцлоо.

ОХУ-ын Байгалийн яамны ТХГН-ийн улсын бодлого, хөгжлийн зохицуулалтын газрын дарга И.Ю.Маканова, ОХУ-ын Байгалийн яамны уур амьсгалын өөрчлөлт, стратегийн түншлэлийн олон улсын хамтын ажиллагааны хэлтсийн дарга И.В.Артемьева, ОХУ-ын “Увс нуурын хотгор”-ын шим мандлын дархан цаазат газрын дарга Балбан-Оол Д.К., Д.г.н., «Тувагийн эрдэм шинжилгээний төв”-ийн ажилтан, доктор (ScD), профессор С.С.Курбатская, “АЗАС”-ын дархан цаазат газрын дарга Б.В.Кара-Сал, Саяно-Шушенскийн дархан цаазат газрын орлогч захирал И.В.Санникова болон Тува улсын төр засгийн удирдлага, яамдын сайд, ШУ-ны байгууллагын захирал, төлөөллүүд ОХУ-ын талаас оролцсон юм.

Холбоотой мэдээ