МӨРДӨН БАЙЦААЛТЫН 2334 ХЭРЭГТ ХЯНАЛТ ТАВЬЖ, 263 ХЭРГИЙГ ЯЛЛАХ ДҮГНЭЛТ ҮЙЛДЭН ШҮҮХЭД ШИЛЖҮҮЛЖ ШИЙДВЭРЛЭЛЭЭ

2022-09-19 3 0

Прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт буюу 2022 оны 9 дүгээр сарын 12-ноос 16-ны өдрүүдэд мөрдөн байцаалтын 2334 хэрэгт хяналт тавьж, 263 хэргийг яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэлээ.

Тодруулбал, Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 157, Өмчлөх эрхийн эсрэг 84, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 31, Хүрээлэн байгаа орчны эсрэг 14,  Бэлгийн эрх чөлөө халдашгүй байдлын эсрэг 8, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах 3, Мөнгө угаах 2, Авлигын,  Эрүү шүүлт тулгах, Хүүхдийн эсрэг гэмт хэрэг тус бүр 1-ийг шүүхэд шилжүүлсэн байна.

Холбоотой мэдээ