Дорнын их яруу найрагч Д.Нямсүрэнгийн нэрэмжит яруу найргийн наадмыг Дорнод аймагт жил бүр зохион байгуулна

2022-09-16 104 0

Дорнын их яруу найрагч Данзангийн Нямсүрэнгийн “Аглагхан талаасаа” уран бүтээлийн дурсамж цэнгүүн Дорнод аймгийн Алтангадас одонт Хөгжимт Драмын Театрт энэ сарын 16-17-нд зохион байгуулагдаж байна.

Энэхүү цэнгүүнийг Үндэсний бичиг үсэг, Номын баярын өдрийг тохиолдуулан аймгийн Төв Номын сангийн санаачилгаар, их найрагчийн гэр бүлийнхний зөвшөөрлөөр зохион байгуулж байна.

Эрээнцав нутгийг Монгол даяар алдаршуулсан Их найрагчийнхаа нэрэмжит яруу найргийн Улсын уралдааныг ирэх оноос эхлэн Дорнод аймагтаа жил бүр зохион байгуулна.

/эх сурвалж: Дорнод аймгийн ЗДТГ/

Холбоотой мэдээ