ӨНӨӨДӨР ОЛОН УЛСЫН АРДЧИЛЛЫН ӨДӨР

2022-09-15 18 0

Энэ жил Олон улсын ардчиллын өдрийг хэвлэл мэдээллийн ардчилалд гүйцэтгэх үүрэг, хэвлэлийн эрх чөлөөний асуудлын хүрээнд дэлхий нийтээрээ тэмдэглэж байна.

Олон улсын парламентын холбоо (ОУПХ) 1997 оны 9 дүгээр сард “Ардчиллын тухай түгээмэл тунхаглал”-ыг баталсан бөгөөд энэ тунхаглал нь ардчиллын зарчмууд, ардчилсан засгийн газрын бүрэлдэхүүн хэсэг, хэрэгжилт, ардчиллын олон улсын хамрах хүрээг баталжээ.

Уг тунхаглалыг баталсан өдрийг буюу жил бүрийн 9 дүгээр сарын 15-ыг Олон улсын ардчиллын өдөр болгох тухай НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас 2007 онд шийдвэрлэж бүх гишүүн улс, байгууллагуудыг энэ өдөр ардчиллын зарчмуудыг сурталчлах, олон нийтийн мэдлэг ухамсрыг дээшлүүлэх зорилгоор тэмдэглэж байхыг уриалжээ.

Олон улсын ардчиллын өдрийг жил бүр НҮБ-аас санал болгосон тодорхой сэдвийн хүрээнд тэмдэглэн өнгөрүүлдэг.

Холбоотой мэдээ