ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛЭГДСЭН ХЭРЭГТ ШИНЭЭР ИЛЭРСЭН НӨХЦЛИЙГ ШАЛГУУЛАХААР ИРСЭН 5 ХЭРГИЙГ ХЯНАЖ БАЙНА

2022-09-15 8 0

Прокурорын байгууллага 2022 оны 9 дүгээр сарын 05-наас 09-ний өдрүүдэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогч иргэн, хуулийн этгээд болон өмгөөлөгчөөс гаргасан 875 гомдол, хүсэлтийг хянан үзэж, 292 гомдол, хүсэлтийг шийдвэрлэлээ. Үүнээс 37 гомдол гаргагчийн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж албан тушаалтны шийдвэр, ажиллагааг хүчингүй болгож, өөрчилсөн байна.
Мөн хугацаанд эрүүгийн болон зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой 371,  ял эдлүүлэх ажиллагаатай холбоотой 3, шүүхээр шийдвэрлэгдсэн хэрэгт шинээр илэрсэн нөхцөл байдлыг шалгуулах тухай 5, нийт 379 гомдол, хүсэлтийг шинээр хүлээн авсан. Одоогоор прокурорт 583 гомдол, хүсэлт хянагдаж байна.

Холбоотой мэдээ