ШИЛДЭГ 4 БАГШИЙГ ШАЛГАРУУЛЖ, ОРОН СУУЦ ХУДАЛДАН АВАХАД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛНЭ

2022-09-15 26 0

Бага ангийн багш нарын хөдөлмөрийн үнэлэмж, мэргэжлийн нэр хүндийг дээшлүүлэх, нийгмийн хамгааллыг дэмжих, боловсролын олон талт үйл ажиллагаанд бага ангийн багш нарыг хамруулах, багшлахуйн ур чадвар, санал, санаачилгыг дэмжин урамшуулах, хүүхэд бүрийн хөгжлийг дэмжих шилдэг арга зүй, тэргүүн туршлагыг түгээн дэлгэрүүлэхэд зорилгоор аймгийн ерөнхий боловсролын сургуулийн бага боловсролын багш нарын дунд “Дорнодын багш” болзолт уралдааныг зохион байгуулж байна.

Энэхүү уралдаанд ерөнхий боловсролын 14 сургуулийн бага боловсролын 33 багш оролцсоноос эцсийн шатны шалгаруулалтад Хэрлэн сумын 1 дүгээр сургуулийн багш М.Хэрлэнтуяа, 5 дугаар сургуулийн багш Д.Оюунбилэг, Ч.Эрдэнэчимэг, 8 дугаар сургуулийн багш Ч.Оюунтуяа, М.Энхчимэг, Чойбалсан сумын сургуулийн бага ангийн багш Ц.Наран, Баяндун сумын сургуулийн бага ангийн багш Ж.Алтансувд, Шинэ хөгжил цогцолбор сургуулийн багш Б.Энхмаа, Хан-Уул сургуулийн багш Б.Доохүү нар шалгараад байна.

Уралдааны үе шатуудад цуглуулсан оноо болон олон нийтийн санал асуулгаар хамгийн өндөр оноо авсан 4 багшийг шалгаруулж орон сууц худалдан авахад нь аймгийн төсвөөс тус бүр 20,0 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх юм.

Холбоотой мэдээ