ХӨГЖЛИЙН БАНКАНД ШИЛЖҮҮЛСЭН “ГАНТИГ ВИЛЛА” ХОТХОНЫ ОРОН СУУЦНЫ МЭДЭЭЛЛИЙГ ЗУРГААР ТАНИЛЦУУЛЖ БАЙНА

2022-09-15 21 0

Монгол Улсын Хөгжлийн банк нь “Монгол мах экспо” ХХК болон Капитал банкны нийт 86.6 тэрбум төгрөгийн зээлийн төлбөрт ХУД дахь “Гантиг вилла” хотхоны 9 блок барилгын орон сууцыг өөрийн эзэмшилд бүртгэн авсан. “Гантиг вилла” хотхоны байршлыг зургаар хүргэж байна.

Тус зурганд улаанаар тэмдэглэсэн нь Монгол Улсын Хөгжлийн банкны өмчлөлд бүрэн шилжсэн “Гантиг Вилла” хотхоны 9 блок барилгын байршил бол шараар тэмдэглэсэн нь Хөгжлийн банканд ойрын хугацаанд шилжих 4 блок барилгын 22 орон сууцны байршил юм. Эдгээр орон сууцны борлуулалтын орлого Хөгжлийн банкны дансад байршиж, зээлийн эргэн төлөлт мөнгөн хэлбэрээр хаагдах юм.

“Гантиг вилла” хотхоны орон сууцыг худалдан авах хүсэлтэй иргэд “Монгол мах экспо” ХХК-ийн хувьцаа эзэмшигч “Эй Би Трэйд Групп” ХХК-тай захиалгын гэрээг байгуулах бөгөөд төлбөр тооцоог холбогдох гэрээнд тусгагдсаны дагуу Монгол Улсын Хөгжлийн банкны дансанд байршуулна.

Тухайн орон сууцны гэрчилгээг Хөгжлийн банкнаас худалдан авагчдад шилжүүлэн өгнө. Ямар нэгэн хөнгөлөлтөөр болон хэн нэгэнд давуу байдал олгож худалдан борлуулахгүй. Үүнтэй холбоотой бүх мэдээллийг ил тод хүргэж, зах зээлийн жишиг үнээр борлуулна” гэж Гүйцэтгэх захирал Н.Мандуул мэдээллээ.

/эх сурвалж: Монгол Улсын Хөгжлийн банк/

Холбоотой мэдээ