ХӨВСГӨЛ АЙМГИЙН ХЭМЖЭЭНД БҮХ НИЙТИЙН ХОГ ЦЭВЭРЛЭГЭЭНИЙ АЖИЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

2022-09-15 18 0

Хөвсгөл аймгийн хэмжээнд бүх нийтийн цэвэрлэгээ зохион байгуулах тухай аймгийн Засаг даргын 05 албан даалгаварыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд аймгийн 23 сум, 1 тосгоны нутаг дэвсгэрийн хэмжээнд усны сан бүхий газар, суурин газрын дотор, гадна нийтийн эдэлбэр газар, авто зам зам дагуу, аялал жуулчлалын маршрутын дагуух газар ойн сан, түүх соёлын дурсгалт газрууд, айл өрх, ААНБ-ууд эзэмшлийн болон орчны 50 м доторх хог хаягдлыг цэвэрлэх ажил хийгдэж байна.

2022-09-09- ний өдөр Мөрөн сумын Засаг даргын захирамжаар Мөрөн сумын хэмжээнд бүх нийтийн цэвэрлэгээ зохион байгуулагдлаа. Цэвэрлэгээнд 4506 хүн, 49 төрийн байгууллага, 56 хувийн ААН, үйлчилгээний газар, 6 хог тээврийн машин ажиллаж нийт 501 тн хог цэвэрлэлээ. Үүнд:

Нийтийн цэвэрлэгээгээр сум суурин газрын дотор, болон орчны нийтийн эзэлбэр газрын 320 га талбайгаас 32,5 тн хог

– Дэлгэмөрөн голын орчны цэвэрлэгээгээр 13 ААНБ-ын 500 орчим хүн оролцож, 4,5 тн хог

– Уул овоо, жуулчид ихээр очдог газрууд, ойн сан бүхий 1га газраас 1 тн хог

– Авто зам дагуух 204 га талбайгаас 12 тн хог цэвэрлэж хогийн цэгт хүргэжээ.

– Мөн хог хаягдлын талаар цахимаар 20054 хүнд, бусад хэлбэрээр 12320 хүнд сурталчилгаа мэдээлэл хүргэж ажилласан байна.

– Байгаль орчин, аялал жуулчлалын газраас “Бид байгальд хог хаядаггүй” уриалгыг олон нийтэд хүргэж, хог хаягдлаа зориулалтын газарт хаях уриалгыг хүргэж ажиллав

Мөрөн сумын ЗДТГ-аас “Зүгээр битгий хая-Хогоо ангилая” аяны хүрээнд цэвэрлэгээний үеэр хог хаягдал ангилах аяны сурталчилгаа, мэдээлэл хийж, хог хаягдлыг ангилахад 58% нь хуванцар, 10 % нь лааз, 15% нь шил, 17% нь бусад төрлийн хаягдал эзэлж байна.

Эх сурвалж: Хөвсгөл аймгийн ЗДТГ

Холбоотой мэдээ