ХОРИГДЛУУДЫН ДУНД ХҮНЛЭГ БУС ХАРЬЦАА, ЯЛГАВАРЛАН ГАДУУРХАЛТААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЗОРИЛГООР ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭ ХИЙН АЖИЛЛАЖ БАЙНА

2022-09-15 24 0

Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүн Я.Цэлмэнгээр ахлуулсан ажлын хэсэг Говьсүмбэр аймаг дахь ШШГЕГ-ын 425 дугаар нээлттэй хорих ангид 2022 оны 9 дүгээр сарын 14, 15-ны өдрүүдэд хоригдлуудын дунд хүнлэг бус харьцаа, ялгаварлан гадуурхалтаас урьдчилан сэргийлэх зорилгоор хяналт шинжилгээ, үнэлгээ хийн ажиллаж байна.

IMG_6533.JPG

Гишүүн, хууль зүйн ухааны доктор /Ph.D/ Я.Цэлмэн “Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний ажиллагаа”, хэлтсийн дарга Б.Эрдэнэбилэг “Хүнлэг бус харьцаа, ялгаварлан гадуурхалтаас ангид байх хүний эрх” сэдвээр тус ангийн алба хаагчид, хоригдлуудад сургалт явууллаа.

Хяналт шинжилгээ, үнэлгээний явцад хоригдлуудын ахуй нөхцөлтэй газар дээр нь танилцаж, алба хаагч, хоригдлуудаас санал асуулга авч, ганцаарчилсан болон бүлгийн ярилцлагууд зохион байгуулж, тэдгээрээс гаргасан зарим санал хүсэлтийг хорих ангийн удирдлагаар даруй шийдвэрлүүлэн ажилласны зэрэгцээ цаашид эрх бүхий байгууллага, албан тушаалтанд Зөвлөмж өгч, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллах болно.

IMG_6559.JPG

Холбоотой мэдээ