“ХАЛУУН ХООЛ” ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД ХАМТАРСАН УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ

2022-09-15 11 0

Нийслэлийн Сонгинохайрхан, Сүхбаатар, Хан-Уул дүүргийн Насан туршийн боловсролын төвийн боловсрол нөхөн олгох хөтөлбөрт хамрагдаж буй бага, суурь боловсролын түвшний суралцагчдад “Холт Интернэшнл” олон улсын байгууллагын санхүүжилтээр “Халуун хоол” хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байна.

Боловсролын ерөнхий газрын Насан туршийн боловсролын хэлтсээс Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний хэлтэстэй хамтран тус хөтөлбөрийг хэрэгжүүлж буй оролцогч талуудын уулзалтыг зохион байгуулж хөтөлбөрт хамрагдаж буй Насан туршийн боловсролын төвийн удирдлагууд, “Холт Интернэшнл” олон улсын байгууллагын хөтөлбөрийн зохицуулагч нар, ЕБС-ийн удирдлага, хоол үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч байгууллагын төлөөллүүд оролцон цаашид тухайн хөтөлбөрийг хэрхэн үр дүнтэй, хүртээмжтэй хэрэгжүүлэх талаар санал солилцов.

Мөн уулзалтын үеэр хүнсний аюулгүй байдал, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хууль болон холбогдох дүрэм журмыг хэрэгжүүлэх, стандартыг дагаж мөрдөх чиглэлээр оролцогчдод зөвлөгөө, мэдээлэл өгөв. Уулзалтын үр дүнд “Халуун хоол” хөтөлбөрийн санхүүжилтийг нэмэгдүүлэх, цаашид үйл ажиллагааны хүрээг өргөжүүлэх талаар анхаарч ажиллахаар боллоо.

Холбоотой мэдээ