ХАВДАРГҮЙ МОНГОЛ ЭМЭГТЭЙ НИЙГМИЙН ЗОРИЛТОТ ТӨСЛИЙН БАГ ЧАНДМАНЬ, ЭРДЭНЭ, ЦОГТ СУМДАД АЖИЛЛАЛАА

2022-09-15 29 0

Монголын эмэгтэйчүүдийн холбооны санаачилгаар, аймгийн Засаг дарга О.Амгаланбаатарын дэмжлэгтэйгээр Говь-Алтай аймагт хэрэгжиж буй “Хавдаргүй Монгол эмэгтэй” нийгмийн зорилтот төслийн баг Чандмань, Эрдэнэ, Цогт сумдад ажиллаж, 970 эмэгтэйчүүдийг үзлэгт хамрууллаа.

Төслийн хүрээнд “Явуулын эмнэлэг” буюу “Mobile clinic” эмнэлэг умайн хүзүү, хөхний хорт хавдрын эрт үзлэг, оношилгоо хийж, эрүүл мэндийн боловсрол олгох бөгөөд сумдын эрүүл мэндийн төвийн эмч нарт хавдрын эрт илрүүлэг хийх чиглэлээр мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх юм.

Мөн “Үе тэнгийнхний дээрэлхэлт ялгаварлан гадуурхалтыг зогсооцгооё” , “Гэр бүл төлөвлөлт”, эрүүл мэндийн сургалт нөлөөллийн ажлуудыг зохион байгууллаа.

Төслийн баг өнөөдөр Баянтоорой тосгонд, 2022 оны 09 дүгээр сарын 15,16-ны өдөр Алтай сумд ажиллана

Холбоотой мэдээ