“СОЁЛ, УРЛАГИЙН АЖИЛТАН”-ЫН БАЯР ХАНБОГД СУМАНД БОЛЛОО

2022-09-15 38 0

Өмнөговь аймгийн урлаг соёлыг тасралтгүй хөгжүүлэн, хойч үедээ уламжлан үлдээж өвлүүлэх, үзэгч олон түмэндээ шинэ уран бүтээлийг өргөн барихын төлөө цаг ямагт хичээнгүйлэн зүтгэж байдаг соёл урлагийн салбарын ажилтнуудын чуулга уулзалт Ханбогд суманд боллоо. Уг арга хэмжээнд Соёл урлагийн газар, 14 сумын соёлын төв, аймгийн Хөгжимт жүжгийн театр, Говийн байгаль, түүхийн музейн нийт 130 гаруй урлаг соёлын албан хаагчид оролцож байна. Энэ жил Соёл урлагийн ажилтны өдрийг угтан:

– Оюу толгой ХХК-ны бүтээн байгуулалттай танилцах

– Ханбогд сумын Галба талбайд урлагийн тоглолт зохион байгуулах

– Соёлын өртөө- байгууллагуудын үйл ажиллагааны туршлага судлах

– Өмнөговь аймгийн гар урчуудын бүтээлийн үзэсгэлэн

– Спортын нөхөрсөг тэмцээн зэргийг зохион байгуулан тэмдэглэн өнгөрүүлж байна.

/эх сурвалж: Өмнөговь аймгийн ЗДТГ/

Холбоотой мэдээ