“ГАЗРЫН ДООРХ УСЫГ ЗОРИУДААР АРВИЖУУЛАХ НЬ” МАР ЗАГВАР ТӨСӨЛ ХЭРЛЭН ГОЛЫН САВ ГАЗАРТ АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖЛЭЭ

2022-09-15 26 0

Газрын доорх усны түвшинг нэмэгдүүлэх зорилготой МАР төсөл Багануур дүүргийн Нарийн голын талбайд хэрэгжиж, хүлээн авах ажлын хэсэг 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Багануур дүүрэгт ажиллалаа.

Тус ажлын хэсэгт БОАЖЯ-ны Усны бодлого зохицуулалтын газрын мэргэжилтэн Д.Сайханжаргал, Усны газрын Усны нөөцийн хэлтсийн дарга Я.Болдбаатар, мэргэжилтэн Г.Гансэлэм, ICEM зөвлөх Г.Даваа, Ц.Алтангэрэл, Хэрлэн голын сав газрын захиргааны дарга Б.Нандинцэцэг, мэргэжилтэн Ч.Сайнбаяр, Багануур дүүргийн ЗДТГ-ын мэргэжилтэн М.Долгор, гүйцэтгэгч компаниудын төлөөллүүд байлцаж, төслийн хүрээнд хийгдсэн ажлуудтай танилцан, хүлээн авч баталгаажууллаа.

Төслийн хаалтын хурал 2022 оны 09 дүгээр сарын 27-нд Улаанбаатар хотод зохион байгуулагдана.

/эх сурвалж: БОАЖЯ/

Холбоотой мэдээ