Биржийн үйл ажиллагааг зохион байгуулах суурь хууль эрх зүйн орчин бүрдсэн

2022-09-15 52 0

ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун: “Монгол Улсад малаас гарч байгаа түүхий эд үнэгүйдэж, ямар ч хэрэгцээгүй хог хаягдал болох хэмжээнд хүрсэн. Тиймээс бодлогын хэмжээнд #ХөдөөАжАхуйнБирж ийн үйл ажиллагааг олон төрлөөр зохион байгуулж, солонгоруулан ажиллах шаардлагатай байна. Бирж сонгодог утгаараа хөгжсөнөөр дундын зуучлагч буюу ченжийн зах зээлийг хязгаарлах боломж бүрдэнэ” гэдгийг онцоллоо.

ХАА-н гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай хууль 2013 онд батлагдаж, үйл ажиллагаа нь эхлээд 10-аад жил өнгөрсөн ч ноос, ноолуур, тосны ургамал, ямааны завод ноос зэрэг цөөн тооны бүтээгдэхүүн арилжигдаж байна.

Биржийн үйл ажиллагааг зохион байгуулах суурь хууль эрх зүйн орчин бүрдсэн, олон улсын блокчейн технологийг нэвтрүүлсэн тул энэ боломжоо бүрэн дайчлах, цаашид Цахим хөгжил, харилцаа холбооны яамтай хамтран ажиллаж өрсөлдөх чадвараа сайжруулах шаардлагатайг биржийн удирдлага, ажилтнуудад сайд онцгойлон үүрэг чиглэл болголоо.

/эх сурвалж: https://www.facebook.com/BolorchuluunMPDornod/?tn=-UC*F/

Холбоотой мэдээ