АЙМГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛЭГ БҮРЭН ТОНОГЛОГДСОН ТҮРГЭН ТУСЛАМЖИЙН АВТОМАШИНТАЙ БОЛЛОО

2022-09-15 19 0

 Улсын төсвийн санхүүжилтээр аймгийн Нэгдсэн эмнэлгийн Яаралтай тусламжийн тасаг иж бүрэн тоноглогдсон түргэн тусламжийн дуудлагын автомашинтай боллоо.

Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэгт ашиглагдаж байгаа тээврийн хэрэгслүүд хуучирсан, иргэддээ эрүүл мэндийн тусламж үйлчилгээг түргэн шуурхай хүргэхийн тулд аймгийн Нэгдсэн эмнэлэгт алсын дуудлагын автомашин зайлшгүй шаардлагатай байсан. Иймд аймгийн Засаг дарга, түүний Тамгын газар, аймгийн нэгдсэн эмнэлгийн удирдлагууд УИХ-ын гишүүдэд санал, хүсэлт тавьж энэхүү асуудлыг шийдвэрлүүлжээ.

Ийнхүү аймгийн нэгдсэн эмнэлэгт иж бүрэн тоноглогдсон туулах чадвар сайтай Ланд-78 алсын дуудлагын түргэн тусламжийн автомашиныг өнөөдөр /2022.09.14/ УИХ-ын гишүүн Т.Аубакир, аймгийн ЗДТГ-ын дарга Б.Мухамед нар  “Түргэн тусламжийн шинэ машин олон түмэнд хурдан шуурхай хүрч үйлчлэх ерөөлийг” өргөж түлхүүрийг алд цэнхэр хадгийн хамт Нэгдсэн Эмнэлгийн удирдлага, жолооч нарт гардуулж өглөө.

Эрдэнэт хүний амь насыг аврах үйлсэд цаг минут алдах эрхгүйгээр хүчин зүтгэж буй эрүүл мэндийн салбарынхан маань өвчтөнийг зөөвөрлөж байх явцдаа эмчлэх боломжоор хангагдсанаараа тус автомашин онцлогтой юм.

Холбоотой мэдээ