Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар хүүхдийн өрөөтэй боллоо

2022-09-14 26 0

Хүүхдийн хөгжил, хамгааллыг сайжруулах үндэсний хөтөлбөрийн зорилтыг хангах, Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад аав, ээж, гэр бүл хүүхдэд ээлтэй шинэ зохицуулалтууд орсонтой холбогдуулан ЭМДЕГ-ын удирдлага, байгууллагын эцэг эхийн зөвлөлтэй хамтран “Хүүхдийн эрхийг хамгаалъя” уриан дор хүүхдийн өрөөтэй боллоо.

Алба хаагчдынхаа ажлын байрны тав тухыг нэмэгдүүлэх, үр хүүхдэдээ санаа зоволгүй ажиллах нөхцөлийг бүрдүүлсэн хүүхдийн өрөөтэй болсноор хүүхдээ харгалзах хүнгүй үлдээхгүй байх,  ажлын цаг дуусахаас өмнө цэцэрлэг, сургуулиас хүүхдээ аваад эцэг эхчүүд өрөөндөө ажил тартал байлгах, саатуулах зэрэг шаардлага гардаг. Тэгвэл энэ асуудлыг манай байгууллага дотооддоо шийдэж, хүүхдийг аюулгүй, тав тухтай орчинд  эрсдэлгүйгээр бяцхан үрс маань  ном уншин, тоглож хөгжилдөнгөө аав, ээжийгээ  хүлээх  боломжтой болсон.

Хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтийг ханган, эцэг эхийн зөвлөлөөс санаачлан алба хаагчдаасаа  гэртээ цэвэрхэн  хэрэглэсэн тоглоом, ном, хичээлийн хэрэгслээр уг өрөөгөө тохижуулан хүүхдүүдээ хүлээн авахад бэлэн болж нээлтээ хийлээ. Хүүхэд бүр жаргалтай байг ээ.

Холбоотой мэдээ