САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫХОН ЦУС ХАНДИВЛАХ АЯНД НЭГДЛЭЭ

2022-09-14 16 0

Санхүүгийн зохицуулах хороо сайн дурын цусаа хандивлах аянд хамт олноороо нэгдэж цусаа хандивлалаа. “Цус сэлбэлт судлалын үндэсний төв”-тэй хамтран “Амьдрал бэлэглэе” уриатай энэхүү аянд мөн Үндэсний аудитын газрын хамт олон нэгдсэн бөгөөд нийгмийн хариуцлагын хүрээнд зохион байгуулсан өнөөдрийн арга хэмжээгээр нийт 120 хүнд амьдрал бэлэглэх цус хандивлаж чадлаа.

Хүний амь насыг аврах цус, цусан бүтээгдэхүүн нь үйлдвэрлэгдэх боломжгүй, эрүүл мэндийн амин чухал бүтээгдэхүүн бөгөөд насанд хүрсэн эрүүл хүн нэг удаа 400-450 мл цус хандивласнаар гурван хүний амь насыг аврах боломжтой байдаг. Нөгөөтэйгүүр цусаа өгсөн хүний хувьд ч эрүүл мэндэд нь тустай буюу эрэгтэй хүн хоёр сард нэг удаа, эмэгтэй хүн улиралд нэг удаа цусаа өгснөөр бодисын солилцоо эрчимжиж, шинэ цус төлжихөд чухал нөлөөтэй төдийгүй хорт хавдар, зүрх судасны шигдээс, цус харвалт зэрэг өвчнөөс сэргийлдэг байна.

Холбоотой мэдээ