“Самар-2022” хэсэгчилсэн арга хэмжээг зохион байгуулж байна

2022-09-14 53 0

Нийслэлийн цагдаагийн удирдах газар, Экологийн цагдаагийн алба, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн байгаль орчны газар болон БОАЖЯ-ны харьяа Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа хамтран “Самар-2022” хэсэгчилсэн арга хэмжээг 2022 оны 09 дугаар сарын 05-ны өдрөөс 2022 оны 09 дүгээр сарын 15-ний хооронд зохион байгуулж байна. Богдхан уулын 3 аманд буюу Жаргалант, Түргэн, Манзуширын амуудад нийтдээ 17 алба хаагчид байгаль хамгаалагчид зохион байгуулалт орж Нийслэл болон Экологийн цагдаагийн алба хаагчидтай хамтран ажиллаж байна.

Өнөөдөр 2022.09.10 өдөр Zuv.mn сайт болон NTV телевиз сурвалжлах багууд, Цагдаа, Мэргэжлийн хяналт болон Богдхан уулын хамгаалалтын захиргааны алба хаагчид хяналт шалгалтын ажлын хүрээнд Богдхан уулын Манзуширийн аманд ажиллав. Энэ хүрээнд 3 отог, 15 гаруй иргэнийг албадан буулгаж, газар дээр нь ажиллав.

Мөн тус хамтарсан хяналт шалгалтын хүрээнд нийтдээ Нийслэлийн ойн бүсээс буулгаж, хууль бусаар түүсэн их хэмжээний самрыг хураан авч, зөрчлийн шинжтэй 10 үйлдлийг холбогдох газарт нь шилжүүлэн ажиллаж байна.

“САМАР-2022” арга хэмжээг 2022 оны 09 дугаар сарын 05-ны өдрөөс 2022 оны 09 дүгээр сарын 15-ний өдрүүдэд байнгын ажиллах юм.

❗БОГДХАН УУЛАНД САМАР ТҮҮХ ХОРИОТОЙГ АНХААРУУЛЖ БАЙНА!!!

/эх сурвалж:https://www.facebook.com/profile.php?id=100066670531264&tn=-UC*F БХУДЦГ/

Холбоотой мэдээ