ЖАГСААЛ ЦУГЛААНЫ ҮЕД ХУУЛЬ САХИУЛАХАД ХҮНИЙ ЭРХИЙГ ХАНГАХ НЬ СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ

2022-09-14 21 0

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс, Цагдаагийн ерөнхий газар, Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагууд хамтран “Жагсаал цуглааны үед хууль сахиулахад хүний эрхийг хангах нь” сэдэв сургалтыг удирдах албан тушаалтнуудыг хамруулан 2022 оны 09 дүгээр сарын 14-нөөс эхлэн 3 хоногийн хугацаатай зохион байгуулж байна.

Сургалтад Нийслэлийн цагдаагийн удирдах газар, Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах алба, дүүрэг дэх цагдаагийн газар, хэлтэс, Дотоод хэргийн их сургууль, Хүний эрхийн үндэсний комиссын нийт 22 удирдах албан тушаалтан, алба хаагчид хамрагдаж байна.

Сургалтын нээлтийн ажиллагаанд ХЭҮК-ын гишүүн, Хууль зүйн ухааны доктор (Ph.D) Б.Энхболд, ЦЕГ-ын НХЖХОНАБХА-ны дарга, цагдаагийн хурандаа В.Лхагвасайхан болон холбогдох бусад удирдах ажилтнууд оролцлоо.

Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Ардчилсан институт, хүний эрхийн газрын хүний эрхийн шинжээч, ноён Павел Хацук, олон улсын цагдаагийн зөвлөх, ноён Гери Вайт нар хичээл, сургалтыг явуулж байгаа юм.

Уг сургалтаар цагдаагийн алба хаагчид жагсаал цуглааны үед хууль, хэв журам сахиулах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах ажиллагаагаа зохион байгуулах, хэрэгжүүлэхдээ хүний эрхийн стандартыг баримтлан ажиллах, энэ чиглэлд алба хаагчдыг мэдлэг ойлголт, чадавхийг бий болгох бэхжүүлэх, сургалтын хүний нөөцийг бий болгох зорилт тавьж буй юм.

Ирэх долоо хоногт буюу 2022 оны 09 дүгээр сарын 19-21-ний өдрүүдэд ““Жагсаал цуглааны үед хууль сахиулахад хүний эрхийг хангах нь: “Сургагч багш бэлтгэх сургалт”-ыг зохион байгуулна. Уг сургалтад Нийслэлийн цагдаагийн удирдах газар, Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах алба, дүүрэг дэх цагдаагийн газар, хэлтэс, Дорнод, Орхон, Өмнөговь, Ховд аймаг дахь цагдаагийн газрын 13, Дотоод хэргийн их сургуулийн 2, Хүний эрхийн үндэсний комиссын 2, нийт 17 алба хаагч, ажилтан хамрагдана

Холбоотой мэдээ