Хүндээ ээлтэй, оюун санааны бүтээлч орон зайг бий болгохын төлөө олон улс орнууд нэгдэж байна

2022-09-13 27 0

Хотжилтын тухай уламжлалт ойлголтоос салж, хүндээ ээлтэй, оюун санааны бүтээлч орон зайг бий болгохын төлөө олон улс орнууд нэгдэж байна. Үүнд соёл, урлагийн бүх талын бүтээлч сэтгэлгээг дэмжсэн орчныг өөр өөрсдийн нөхцөл, онцлогт тааруулан бий болгох нь чухал юм.

Бодлогын хүрээнд гэр бүл, хүүхдүүдэд ээлтэй орчин орон зайг бий болгох, тэр дундаа соёлын орон зайг бүтээхийг уриалж байгаа бөгөөд Монгол улсад ч үүнийг хуульчлан тусгасан байдаг.

Энэ жилийн соёл урлагийн ажилтны өдрөөрөө бүхий л соёл, урлагийн ажилтнууд нэгдэн Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 7-р хорооны нутаг дэвсгэр, Денвэрийн гудамж – Сэлбэ голын эрэг дагуу байршлыг сонгон “Соёлын орон зай”-г бий болгох ажлыг өрнүүлж, уриалга гарган ажиллалаа.

СОЁЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН 30 ДУГААР ЗҮЙЛ.

СОЁЛЫН ОРЧИН, ОРОН ЗАЙГ ХӨГЖҮҮЛЭХ

30.1. Аймаг, нийслэл, сум, дүүрэгт түүх, соёл, урлаг, эсхүл соёлын үнэт зүйлийг төлөөлж, илэрхийлэх соёлын орчин, орон зайг бүрдүүлж, хөгжүүлнэ.

30.2. Энэ хуулийн 30.1-д заасан соёлын орчин, орон зайг бүрдүүлэх, хөгжүүлэх чиг үүргийг Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, бүх шатны Засаг дарга, аж ахуйн нэгж, байгууллага хэрэгжүүлнэ. Иргэн, хуулийн этгээд соёлын орчин, орон зайг бий болгох, санал санаачилгыг гаргаж, тухайн шатны Засаг даргад уламжлан шийдвэрлүүлнэ.

/эх сурвалж: https://www.facebook.com/NominChinbatM?tn=-UC*F /

Холбоотой мэдээ