“УТГЫН ЧИМЭГ- 2022” УЛСЫН НААДАМ ЗАРЛАГДЛАА

2022-09-13 20 0

Оны шилдэг өгүүллэг шалгаруулах “Утгын чимэг- 2022” улсын наадмыг зарлаж байна. Уг наадамд оролцох бүтээл нь сэдвийн хувьд өргөн хүрээг хамарсан, туурвил зүйн шинэ эрэлхийлэл болсон, өмнө нь хэвлэгдэж, цахим орчинд нийтлэгдэж байгаагүй нэг өгүүллэг байна. Наадамд ирсэн бүтээлийг цахим талбарт нийтэлж, уншигчдад цувралаар урьдчилан танилцуулна.

Бүтээлд тавигдах шаардлага:

– А4 форматаар, үсгийн хэмжээ 12, мөр хоорондын зай 1.5-аар 3 нүүр буюу 63 мөрөөс хэтрэхгүй байх.

– Хугацаа хоцорсон бүтээлийг хүлээн авахгүй.

– “Утгын чимэг-2022” наадамд ирүүлэх бүтээлээс бүртгэлийн хураамж авахгүй.

Бүтээл хүлээж авах хугацаа:​

Бүтээлийг 2022 оны 9 дүгээр сарын 15-наас 11 дүгээр сарын 15-ныг дуустал Монголын Зохиолчдын Эвлэлийн 206 тоот өрөөнд хүлээж авна.

Холбогдох утас: 99024787

MZE.khoroo@gmail.com хаягаар ирүүлж болно.

/ЭХ СУРВАЛЖ: МОНГОЛЫН ЗОХИОЛЧДЫН ЭВЛЭЛ/

Холбоотой мэдээ