ОРОН НУТГИЙН БОЛОВСРОЛЫН ТӨРИЙН ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГЫН УДИРДАХ АЖИЛТАН, МЭРГЭЖИЛТНҮҮДЭД ЗОРИУЛСАН СУРГАЛТ ЭНЭ САРЫН 27-ООС ЭХЭЛНЭ

2022-09-13 6 0

НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгтэйгээр “Боловсролын, менежмент, технологи, манлайлал” сургалтыг 2022 оны 09 дүгээр сарын 27-оос 2022 оны 12 дугаар сарын 05-ыг хүртлэх 5 долоо хонгогийн хугацаанд цахимаар зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаж байна.

Сургалт нь Монгол Улсын 21 аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газар, нийслэлийн Боловсролын газар, дүүргийн Боловсролын хэлтсийн мэргэжилтэн, удирдах ажилтнуудын менежмент, манлайлал, сургалтын технологийн мэдлэг, чадварыг хөгжүүлэх, ёс суртахуун, хандлагыг төлөвшүүлэхэд чиглэгдэх бөгөөд цахим сургалтын гарын авлагыг мэргэжлийн багаар захиалан бэлтгүүлж, сургалтын төлөвлөгөөг боловсруулаад байна.

Орчин үеийн мэргэжилтний мэдлэг, чадвар, эерэг хандлага, зөв ёс суртахуун, бүтээлч сэтгэлгээ бүхий ажил хэрэгч чадамжийг хөгжүүлэх тус сургалтад 550 хүн хамрагдах бөгөөд тус бүрдээ 2-3 түвшний сэдэв, агуулга, ялгаатай дасгал, даалгавар, хичээл судалж, тус тусынхаа хариуцсан ажил үүрэгт тохирсон мэдлэг, чадвар эзэмшинэ.

Холбоотой мэдээ