“МОНГОЛ ОРНОО ХОГНООС САЛГАЯ АЯН” СҮХБААТАР АЙМАГТ ӨРНӨЖ БАЙНА

2022-09-13 37 0

БОАЖ-ын Сайдын албан даалгаврын хүрээнд Сүхбаатар аймгийн Наран сумын 1-р багийн 3000 метр урсацтай Өлзийт булгийн ойр орчмыг цэвэрлэв. Уг ажилд Наран сумын Засаг даргын Тамгын газрын албан хаагчид, нутгийн иргэдтэй хамтран 3 га талбайгаас 2 тонн гаруй хог хаягдлыг 38 хүн ажиллалаа.

Сүхбаатар аймгийн БОАЖГ, “Сүхбаатар тохижилт үйлчилгээ орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар”, “Ивээлт ёсөнжин” ХХК хамтран Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын Баруун-Уртын голыг цэвэрлэлээ. Баруун-Уртын голын нийт урт 4000 метр ба 2 тонн хог хаягдлыг 66 хүн цэвэрлэв. “Ивээлт ёсөнжин” ХХК хуванцар савыг дахин ашиглахаар авлаа.

Сүхбаатар аймгийн Онгон сумын Хавиргын булгийн эхийн хашаа хамгаалалтыг сэргээн засварлаж хог хаягдлыг цэвэрлэв. Булгийн хашаа хамгаалалт нь 2 га бөгөөд 3 тонн хог хаягдлыг цэвэрлэлээ. Онгон сумын иргэд ундны усаа Хавиргын булгаасаа цоргоор гоожуулан хэрэглэдэг байна.

Эх сурвалж: БОАЖЯ

Холбоотой мэдээ