ЗӨРЧИЛӨӨ АРИЛГААГҮЙ ИРГЭДИЙН ХАШААГ АЛБАДАН БУУЛГАХ АЖЛЫГ ЭХЛҮҮЛЛЭЭ

2022-09-13 45 0

Орхон Аймгийн Газрын Харилцаа Барилга ,Хот Байгуулалтын Газар Баян-Өндөр сумын 2022 оны газар төлөвлөлтөнд тусгагдаагүй газар хашаа хайс хатгасан, орц гарц хаасан иргэдэд өнгөрсөн хугацаанд 2 удаагийн албан мэдэгдэл хүргэсэн ба өнөөдрөөс эхлэн заасан хугацаанд зөрчилөө арилгаагүй иргэдийн хашааг албадан буулгах ажлыг эхлүүллээ.

Уг ажлыг Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.2, 27 дүгээр зүйлийн 27.4, 56 дугаар зүйлийн 56.5, 57 дүгээр зүйлийн 57.4, 57.5 заалт болон Баян-Өндөр сумын Засаг даргын А/171 дугаар захирамжийг үндэслэн зохион байгуулж байна. Уг ажил 9 дүгээр сарын 14-ний өдрийг дуустал үргэлжилнэ

Холбоотой мэдээ