Г.ЁНДОН: ХАБЭА-тэг, АШИГ-хамгийн их, ЗАРДАЛ-хамгийн бага байх ёстой

2022-09-13 14 0

Эрдэнэт үйлдвэрийн удирдлагуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Шуурхай зөвлөгөөнөөр Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирлаар томилогдсон Г.Ёндонд үйлдвэрийн газрын бүтцийн нэгжүүдийн товч танилцуулгыг газар, хэлтэс, цех, албаны дарга нар өглөө.

Үйлдвэрлэлийн хэлтсээс өгсөн мэдээллээр есдүгээр сарын эхний 12 хоногийн байдлаар уулын цул гаргалт, хөрс хуулалт, хүдэр олборлолт зэрэг үйлдвэрийн үндсэн үзүүлэлтүүд бүгд биелсэн үзүүлэлттэй байна.

Нэн түрүүнд аюулгүй байдал Үндэсний чуулганы салбар хуралдаан Улаанбаатар хотод 09 дүгээр сарын 22-23-ний өдрүүдэд болж, нэгдсэн хуралдааныг Орхон аймагт Эрдэнэт үйлдвэрээс зохион байгуулна. Иймд хариуцсан бүтцийн нэгжүүд бэлтгэл ажлаа сайтар зохион байгуулаарай” гэж Ерөнхий инженер Т.Батмөнх бүтцийн нэгжийн удирдлагуудад мэдээлэв.

Уул уурхайн салбарт нэн түрүүнд ХАБЭА маш чухал. Ослыг тэглэхийн тулд урьдчилан сэргийлэх ажил байдаг. Иймээс хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн асуудлыг нэн түрүүнд тавина. Өөрөөр хэлбэл ХАБЭА-тэг, АШИГ-хамгийн их, ЗАРДАЛ-хамгийн бага байхад анхаарч ажиллана гэж Ерөнхий захирал Г.Ёндон хэллээ.

/Эх сурвалж: https://www.facebook.com/erdenetmc/?tn=-UC*F Эрдэнэт үйлдвэр/

Холбоотой мэдээ