Богдхан ууланд 2,500,000 ширхэг мод тарьж эхэллээ

2022-09-13 13 0

Монгол Улсын Ерөнхийлөгч Khurelsukh Ukhnaa санаачилсан “ТЭРБУМ МОД” үндэсний хөдөлгөөний хүрээнд уул уурхайн 21 компани 608,000,000 мод тарьж ургуулах амлалт авсан. Үүнээс 2022 онд 6,2 сая модыг тарих ёстой. Өнгөрсөн хавар 1,2 сая модыг тарьсан байна.

МУЗГ-ийн “Ногоон хөгжлийн сэргэлт” бодлогын хүрээнд аймаг бүрт 20 га газрыг гаргуулж мод тариулах ажлыг зохион байгуулахаар ажиллаж байна.

Богдхан ууланд уул уурхайн 21 компани болон бусад аж ахуйн нэгжүүд нийлж 2,5 сая модыг тарьж ургуулах шийдвэрийг гаргалаа. Удахгүй мод тарилт эхэлнэ.

/эх сурвалж: Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газарМонгол Улсын Засгийн газарБайгаль орчин, аялал жуулчлалын яам/

Холбоотой мэдээ