БНСУ-д АЖЛЫН БАЙРАНД ЗУУЧЛАХ, ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭНД НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТ ОРЛОО

2022-09-13 42 0

Барилгын политехник коллеж Тэнүүн-Огоо Транс” ХХК-тай төгсөгчдийг БНСУ-д ажлын байранд зуучлах, хамтран ажиллах гэрээ байгуулсан.

Өмнө нь  цахилгаанчин, гагнуурчин мэргэжлээр төгссөн төгсөгчдийг ажлын байранд зуучилж байсан бол  нэмэлтээр

 Барилгын шат вандан угсрагч ажлын байранд:

– Хуурай хийц угсрагч

-Өрөг угсрагч

-Бетон арматурчин

-Будгийн код гаргах ажлын байранд

– Засал чимэглэлчин

 Авто машины засварчин мэргэжлээр төгсөөд мэргэжлээрээ 2-оос дээш жил ажилласан, 25-45 насны төгсөгчдийг солонгос хэлний шалгалтгүйгээр Е-7 мэргэшсэн ажилтны визээр, сард 2.8-3.5 сая воны цалинтай ажлын байранд зуучлах юм байна.

Төгсөгч ажлын байранд зуучлагдаад 6-аас дээш  сар ажилласан тохиолдолд гэр бүл, аав ээж, ах дүүгээ урьж хамтран амьдрах боломжтойг гэрээний нөхцөлд тусгасан байна.

Эх сурвалж:  БАРИЛГЫН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖ

Холбоотой мэдээ