“АХМАДЫН СПОРТ ЯВГАН АЯЛАЛ”-ЫН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ

2022-09-13 19 0

Иргэдийн эрүүл мэнд, бие бялдарын соёлыг дээшлүүлж, Нийтийн биеийн тамир спортыг хөгжүүлэх талаар дэвшүүлсэн зорилт, Ерөнхий сайдын санаачилсан “Илүүдэл жингүй эрүүл Монгол” аяны хүрээнд алслагдсан аймаг орон нутагт аяллын спортыг сурталчилж, Алтай нутгийн байгаль, түүх соёлын дурсгалтай танилцах, адал явдалт аялалын спортын төрлөөр нийтлэл, сурвалжлага бэлтгэж, спорт аялалын оны шилдэг баг, хамт олныг шалгаруулах зорилгоор Говь-Алтай аймгийн Засаг даргын нэрэмжит “Ахмадын Спорт аялалын” УАШТ-ийг 2022 оны 09 дүгээр сарын 09-14-ний өдрүүдэд Говь-Алтай аймгийн Тайшир сумын Усан Цахилгаан станц, Завхан гол-“Алтай” хот гэсэн гэсэн маршрутаар АБВ ангиллын 70 км замд зохион байгуулж байна.

Тэмцээний нээлт Тайшир сум дахь “Гурван гал” амралтын газарт зохион байгуулагдаж, аймгийн ИТХ-ын дарга Д.Даваадорж, аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга С.Мөнхжаргал, Спортын мастер Улсын шүүгч Санчирбазар, шүүгч, зохион байгуулагчид, тамирчид, аймгийн БТСГ-ын ахлах мэргэжилтэн Б.Баянзул болон албаны бусад хүмүүс оролцлоо.

Тэмцээн аймаг хотын БТСГ-ууд, МСАХ-ны хот, хөдөөгийн салбар зөвлөл, клуб, ахмадын байгууллагуудаас урт холын аялалд тэнцэх даралт, зүрх судас, үе мөчний хууч өвчингүй, эрүүл мэндийн үзлэг хяналтад бүрэн хамрагдсан 50-65 насны эр-2, эм-3 бүгд 5 хүнтэй 15 багийн 75 тамирчин, сул аялагч, шүүгч, зохион байгуулагчдын 10 орчим нийт 80 гаруй хүний бүрэлдэхүүнтэй зохион байгуулагдаж байна.

Аялагч тамирчид батлагдсан маршрутын дагуу 5 өдөр аялах ба 6 төрлийн тэмцээнд оролцож, 14-ний өдөр Алтай хотын төвд ирж, орон нутгийн хөгжил соёлтой танилцан үзвэр үйлчилгээ үзэх юм.

Аварга багийг шалгаруулан нийт онооны нийлбэрээр Говь-Алтай аймгийн Засаг даргын нэрэмжит цом, алт, мөнгө, хүрэл медалийн эздийг тодруулан байр эзлүүлж дүгнэнэ.

/эх сурвалж: Говь-Алтай аймгийн ЗДТГ/

Холбоотой мэдээ