“ӨРТӨӨ 240 REST AREA” ТҮР БУУДАЛЛАХ ЦЭГ ЖАРГАЛТХААН СУМАНД ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ЯВУУЛЖ ЭХЭЛЛЭЭ

2022-09-11 29 0

MCS группийн охин компани ИСУН МОД ТУР ХХК нь Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын мянганы зам дагуу “ӨРТӨӨ 240” түр буудаллах цэг, ариун цэврийн байгууламж, хүнсний дэлгүүр, түргэн хоол, душ зэрэг цогц үйлчилгээний газрыг барьж өнөөдөр нээлтэй хийж байна. Тус газар нь эрчим хүч тасалдсан тохиолдолд нарны эрчим хүчээр ажиллах, мөн шалнаасаа газаар халдаг байдлаар хийсэн байна.

Ариун цэврийн өрөөнүүдийн хувьд эрэгтэй, эмэгтэй 00 гадна, ХБИ болон жирэмсэн, хүүхдүүдэд зориулсан 00-той. Гадна талдаа трестай, хог ангилах хогийн жишиг сав, ХБИ үйлчлүүлэх боломжтой шат зэргийг шийдэж өгсөн нь орон нутагт жишиг тогтохуйц бүтээн байгуулалт болжээ.

Өдөр бүр 07-23 цагийн хооронд ажиллах бөгөөю цаашид 24 цагаар ажиллахаар төлөвлөж байна. Өртөө 240 гэж нэрлэсэн нь Улаанбаатар хотоос 240км зайт байрлаж байгаа учир ийнхүү нэрлэжээ.

Сэтгүүлч Ө. Одмаа

Холбоотой мэдээ