ХАВДАРГҮЙ МОНГОЛ ЭМЭГТЭЙ НИЙГМИЙН ЗОРИЛТОТ ТӨСЛИЙН БАГ БИГЭР СУМД АЖИЛЛАЖ БАЙНА

2022-09-10 38 0

Монголын эмэгтэйчүүдийн холбооны санаачилгаар, аймгийн Засаг дарга О.Амгаланбаатарын дэмжлэгтэйгээр Говь-Алтай аймагт хэрэгжиж буй “Хавдаргүй Монгол эмэгтэй” нийгмийн зорилтот төслийн баг Бигэр сумд ажиллаж байна.

Төслийн хүрээнд “Явуулын эмнэлэг” буюу “Mobile clinic” эмнэлэг умайн хүзүү, хөхний хорт хавдрын эрт үзлэг, оношилгоо хийж, эрүүл мэндийн боловсрол олгох бөгөөд сумдын эрүүл мэндийн төвийн эмч нарт хавдрын эрт илрүүлэг хийх чиглэлээр мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх юм.

Мөн “Үе тэнгийнхний дээрэлхэлт ялгаварлан гадуурхалтыг зогсооцгооё” лекцэнд ЕБС-ийн 250 сурагчид хамрагдлаа.

Төслийн баг 2022 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Чандмань сумд ажиллана.

Холбоотой мэдээ