Их эзэн Чингис хааны эш хөргийг хүндэтгэн заллаа

2022-09-09 41 0

Чингис хааны өв, соёлын хүрээлэн байгуулагдсаны 3 жилийн ойг тохиолдуулан Их эзэн Чингис хааны эш хөргийг хүндэтгэн заллаа.

Эш хөргийг залах ёслолд Соёлын дэд сайд М.Батбаяр, Соёлын яамны урлаг, уран бүтээлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Сэргэлэн, Соёлын яамны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Гарьд, Чингис хааны өв, соёлын хүрээлэнгийн захирал, доктор Н.Саруул болон хүрээлэнгийн албан хаагчид оролцов.

Их Эзэн Чингис хаан болон Монголын эзэнт гүрний түүхийг судлан шинжлэх, сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх их үйлсэд хамтран ажилладаг эрдэмтэн судлаачид, байгууллага хамт олонд гүн талархал илэрхийлж, амжилт, сайн сайхан бүхний дээдийг хүсье.

/эх сурвалж: ЧХӨСХ/

Холбоотой мэдээ