ТӨРИЙН ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ЭРЧИМЖҮҮЛНЭ

2022-09-08 25 0

МУ-ын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан, УИХ-ын гишүүн, ЦХХХ-ны сайд Н.Учрал, ШӨХТГ-ын дарга С.Мөнхчулуун нар Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтийг шалгах, тулгамдсан асуудлын гарц шийдлийг тодорхойлох зорилгоор өнөөдөр “Засгийн газрын авто бааз” УТҮГ-т ажиллалаа.

-Төрийн өмчит үйлдвэрийн газар, компаниуд Төрийн хэмнэлтийн тухай хуулийг хэрэгжүүлснээр нийт 80 орчим тэрбум төгрөгийг хэмнээд байна. Гэсэн ч илүү үр дүнд хүрэх нөөц бололцоо бий юм.

-Хэмнэхийн зэрэгцээ ажлын байр нэмэгдэх, үргүй зардал хэмнэгдэх, зөв менежмент бүхий сайн жишээ зарим салбарт хэрэгжих боломжтой байна.

-Тэдний нэгэн жишээ бол технологийн шийдэл ашиглан 500 гаруй мянган хэрэглэгч, 18.000 жолоочийг нэгтгэсэн, УБ хотоос гадна 5 аймгийн тээврийн хэрэгслийн хэрэгцээг ханган ажиллаж буй UB cab компани юм.

-Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хүрээнд тус компани олон тэрбум төгрөгийн зардалтай төрийн албан хаагчдын тээврийн хэрэгслийн хэрэгцээнд өөрийн үйлчилгээгээ нэвтрүүлж, татвар төлөгчдийн мөнгийг хэмнэх, үргүй зардлыг бууруулах боломж бий гэдгээ танилцуулж хамтын ажиллагаа нэгэнт эхэлсэн юм.

-Харин өнөөдөр энэ чиглэлд хийгдэж буй ажлын явц, судалгааны үр дүн, цаашдын хэрэгжүүлэх арга хэмжээний талаар танилцуулсан бөгөөд төр хувийн хэвшлийн түншлэл буюу хувийн хэвшилтэй өрсөлддөггүй, дэмждэг, харилцан ашигтай хамтарч ажилладаг төрийг бий болгохын төлөө ажиллаж байгаагаа оролцогч талууд онцолж байлаа.

-ЦХХХЯ-ны салбар дахь хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлж, чөлөөт өрсөлдөөнийг дэмжих замаар төрийн хэмнэлтийг хэрэгжүүлж авлигал, хүнд суртлыг бууруулахын төлөө ажиллана.

/эх сурвалж: https://www.facebook.com/MDDCMongolia?tn=-UC*F ЦХХХЯ/

Холбоотой мэдээ