ГОВИЙН ЧОНО-2022  ОЛОН УЛСЫН СУРГАЛТ, ДАДЛАГА СУРГУУЛЬ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

2022-09-08 32 0

Онцгой байдлын ерөнхий газраас АНУ-ын Номхон далай командлалтай хамтран  арав дахь удаагаа  Говийн чоно-2022 олон улсын сургалт, дадлага сургуулийн ажиллагаа 09 дүгээр сарын 05-ны өдрөөс 10-ны өдрийн хооронд   Баянхонгор аймагт зохион байгуулагдаж байна.  Баянхонгор аймагт зохион байгуулагдаж Говийн чоно -2022 олон улсын сургалт, дадлага сургуулийн ажиллагаанд нийт 300 гаруй орчим зочид төлөөлөгчид оролцож байгаагаас гадаадын 8 орны 50 иргэн оролцож байна.  Өнөөдрийн сургалтаар оролцогчид бүлэгт хуваагдан  Газар хөдлөлтийн гамшгийн хор уршгийг арилгах, хариу арга хэмжээ сэдвийн хүрээнд орон  нутгийн онцлогт тохируулан боловсруулсан газар хөдлөлтийн цагийн байдлын дагуу ажиллаж байна. Команд штабын сургуульд  Гамшгаас хамгаалах улсын алба, яам агентлаг, Төрийн цэргийн байгууллагууд, Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг  үүрэг бүхий байгууллагууд, олон улсын хүмүүнлэгийн байгууллагууд, гадаад улс орны төлөөлөл, бүс, орон нутгийн  байгууллага, төрийн бус байгууллагын төлөөлөл оролцож байгаа юм.

Бэлтгэсэн сэтгүүлч: Л.Цэцэгмаа

Холбоотой мэдээ