АЗИЙН АРХИТЕКТОРУУДЫН ШИЛДЭГ БҮТЭЭЛИЙН ЭЗЭД ТОДОРЛОО

2022-09-08 27 0

“Тогтвортой хот байгуулалтын ирээдүй” сэдвийн дор “Азийн архитекторуудын форум-21” Олон улсын чуулган 9 дүгээр сарын 05-09-ний өдрүүдэд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо болж байна. ARCASIA буюу Олон улсын Архитекторуудын байгууллагын удирдлагууд, гишүүн 22 орны 120 гаруй төлөөлөгч нар эдгээр өдрүүдэд манай улсын архитекторуудын хамт чуулж, хот байгуулалтын асуудлуудыг хэлэлцэж байна. Энэхүү олон улсын арга хэмжээний хүрээний нэгэн гол үйл ажиллагаа болох “ШИЛДЭГ БҮТЭЭЛ”-ийн шагнал гардуулах ёслол Туушин зочид буудлын хурлын танхимд боллоо. Үйл ажиллагааг Соёлын яамны Дэд сайд М.Батбаяр, Азийн архитекторуудын эвлэлийн Ерөнхийлөгч Абу Саяид Махмед, Монголын Архитекторуудын эвлэлийн Ерөнхийлөгч Э.Хүрэлбаатар нар нээнэ үг хэлж “Шилдэг бүтээл”-ийн эздийн шагналыг гардууллаа. Уг арга хэмжээнд МБҮА ТББ-ын Ерөнхийлөгч Н.Баярсайхан, УЗ-ийн гишүүн, “Тесо пропертис” ХХК-ийн Бизнес хөгжлийн Захирал П.Лхагвадорж, Ажлын албаны Үйл ажиллагаа хариуцсан Менежер Х.Долзодмаа нар оролцлоо.

Архитектор дизайны оюутны наадмын шагналыг:

• Алт, хүрэл медаль: Muhamad Fanmi Bin Abd Hun (Малайз Улс)

• Мөнгөн медаль: Тran Nguyen Thao Uyen Tran Anh Tien ( БНСВУ)

• Хүрэл медаль: Wushan Haoyi (Хон Конг);

АRCASIA-ийн эрдэм шинжилгээний бүтээлийн шагналыг:

• Тэргүүн байр: Taoram Sananu (Бангладеш Улсын Инженер технологийн их сургууль)

• Дэд байр: Nguyen Quoe Tien (БНСВУ-ын Ханой хотын Архитектурын их сургууль)

• Гуравдугаар байр: Kui Chuen Louie Lo (Хон Конгын Архитектурын их сургууль) зэрэг байв.

Эх сурвалж: Монголын Барилгын Үндэсний Ассоциаци ТББ

Холбоотой мэдээ