ЦАХИМ ХӨГЖИЛ ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЯАМ БОДЛОГО ҮЙЛ АЖИЛЛАГААНДАА ХИЛИЙН ЧАНАД ДАХЬ МОНГОЛЧУУДЫН ОРОЛЦООГ ХАНГАЖ АЖИЛЛАНА

2022-09-07 37 0

УИХ дахь Инновац цахим бодлогын байнгын хорооны даргын дэргэдэх “Хилийн чанад дахь Монголчуудын Технологийн зөвлөл” нь 2022 оны 7-р сард байгуулагдсан бөгөөд мэдээллийн технологийн салбарт хууль тогтоомжийг үр дүнтэй хэрэгжүүлэх, салбарын хөгжил, эрх зүйн орчныг бэхжүүлэхэд хувийн хэвшил, мэргэжлийн холбоодын оролцоог дэмжих, мэргэжил арга зүйн зөвлөмжөөр хангах зорилготой зөвлөл юм.

Тус зөвлөлд дэлхийн өнцөг булан бүрт технологийн салбарт амжилттай ажиллаж буй шилдэг мэргэжилтнүүд, эрдэмтэн судлаачид хамтран судалгаа, зөвлөмж боловсруулж, МУ-ын хэмжээнд өрнөж буй цахим шилжилтэд хувь нэмрээ оруулахаар зогсолтгүй ажиллаж байна.

Өнөөдөр тус зөвлөлийн гишүүд Цахим хөгжил, харилцаа холбооны сайдтай цахим хурал зохион байгуулж МУ-ын хэмжээнд кибер аюулгүй байдлын нөхцөл байдлыг дүгнэх, цахим хөгжлийг дэмжихээр батлагдсан багц хуулиудыг давж гарсан, хэрэгжилтэд гацаа үүсгэсэн журмуудыг судлах зэрэг хэд хэдэн чухал сэдвээр санал боловсруулж байгаагаа танилцууллаа.

Сайд Н.Учрал зөвлөлийн гишүүдэд хандан мэдээлэл технологи, харилцаа холбооны салбарыг эдийн засгийн тэргүүлэх чиглэл болгоход шударга өрсөлдөөн, хувийн хэвшлийн тэгш оролцоог хангах чиглэлд анхаарч ажиллахаа илэрхийлж байлаа.

Эх сурвалж: ЦХХХЯ

Холбоотой мэдээ