ХЭЭРИЙН ЭМНЭЛГИЙНХЭН АХМАД НАСТНУУДАД ҮЗЛЭГ ХИЙЛЭЭ

2022-09-07 19 0

Гамшгийн хор уршгийг арилгах “Говийн чоно-2022” олон улсын сургалт, дадлага сургуулийн хүрээнд Онцгой байдлын байгууллага II шатлалын хээрийн эмнэлгээ дэлгэж, олон нийтийг хамарсан гамшиг ослын үед ажиллах дадлага сургуулийг хийж байна.

Өчигдөр тус эмнэлэгт нэрвэгчдэгчийг татан гаргах, эрэмбэлэн ангилах сургалт явагдсан юм.

Түүнчлэн Онцгой байдлын байгууллага, Төрийн тусгай албан хаагчдын эмнэлэг, аймгийн Нэгдсэн эмнэлгийн хамтарсан эмч нарын баг Баянхонгор аймгийн зорилтот бүлгийн ахмад настнуудыг үзлэгт хамрууллаа.

Өнөөдөр АНУ-ын сургагч багш нарын сургалт тус хээрийн эмнэлэгт явагдах бөгөөд аймгийн Цагдаагийн газрын ажилтнуудыг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Холбоотой мэдээ