ХИЛЧИД “НАМИРАА” УСАЛГААНЫ СИСТЕМИЙГ НЭВТРҮҮЛСЭН ТӨДИЙГҮЙ ДОТООД ХЭРЭГЦЭЭНИЙ НАРИЙН НОГООГОО ТАРИАЛЖ БАЙНА

2022-09-07 126 0

Монгол цэргийн холбооны дэргэдэх Тайгын хилчид сургалтын төвийн ойжуулагч мэргэжлийн сургалтад хамрагдаж, чадамж эзэмшсэн хилчин цэргүүдийн мэргэжлийн ур чадварыг үнэлэх, хөндлөнгийн үнэлгээ баталгаажуулалт Өмнөговь аймаг дахь хилийн цэргийн дугаар ангид үргэлжилж байна.

Үнэлгээг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сургалт, үнэлгээ, судалгааны институтийн үнэлгээ гэрчилгээжүүлэлт хариуцсан арга зүйч Д.Болортуяа, үнэлгээний ажилтнаар Эрдэмтэн агрономич А.Оюунгэрэл, Хилийн сургуулийн ар талын техникийн тэнхмийн эрхлэгч асан, мэргэжлийн сургагч багш Н.Галбадрах, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн агрономич Ж.Мөнхбаяр нар удирдлага арга зүйгээр ханган ажиллаж байна.

Тус анги нь Монгол Улсын ерөнхийлөгчийн санаачилсан “Тэр бум мод” үндэсний хөдөлгөөн, хил хамгаалах байгууллагын “Ногоог хэрэм” төслийг хэрэгжүүлж Улиас 700, бургас 900, хайлаас үр 2 кг, мөчир 1000, шархуйс суулгац 1000, сухай мөчир 3000, заг үр 0,5 кг-ийг тус тус ангийн мод үржүүлгийн талбайд тариалсан байна.

Мөн “Намираа” усалгааны системийг нэвтрүүлсэн төдийгүй дотоод хэрэгцээний нарийн ногоогоо тариалж байна.

Үнэлгээ онол болон, ур чадварын сорилоор явагдана. Онолын үнэлгээнд 70 хувиас дээш, ур чадварын үнэлгээнд 85 хувиас дээш үнэлэгдсэн тохиолдолд чадамжтай гэж үнэлэгдэж, чадамжийн гэрчилгээ олгох юм.

Эх сурвалж: ХНХСҮСИ

Холбоотой мэдээ