ХАН ДЭЭЖ КОМПАНИ ХБНГУ-ЫН “WR” ГРУППТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА

2022-09-07 29 0

Малын шимт тэжээл, хөрсний бордоо бүхий 100 хувийн байгалийн гаралтай бүтээгдэхүүн үйлдвэрлэгч Дундговь аймгийн “Хан дээж” компанийн захирал Ж.Баярхүү Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын иргэн Хаупе нар хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурлаа.

ХБНГУ-ын иргэн Хаупе нь Герман улсад хүний болон малын эрүүл мэндийг дэмжих байгалийн гаралтай бүтээгдэхүүн үйлдвэрлэн европын зах зээлд нийлүүлдэг “WR” группийн захирал бөгөөд Хан дээж компанийн байгалийн гаралтай “Тэжээлт бор” малын тэжээл, “Шимт бор” бордоо бүтээгдэхүүнд хөрөнгө оруулалт хийж хамтран ажиллах юм.

“WR” группийн захирал Хаупе-г аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат хүлээн авч уулзан Дундговь аймагт үйлдвэрлэж буй шим тэжээлт бүтээгдэхүүнд хөрөнгө оруулалт хийж хамтран ажиллах болсонд талархал илэрхийлээд, үйлдвэрлэлийг өргөжүүлэн олон улсын зах зээлд нийлүүлэх өндөр ашиг тустай бүтээгдэхүүн болгон хөгжүүлэхийг хүсэн ажлын амжилт хүсэж, аймгийн 80 жилийн ойн медалиар шагнан гарын бэлэг гардууллаа.

Хан дээж компанийн захирал Ж.Баярхүү нь дээрх 2 бүтээгдэхүүнээрээ Монголын хэрэглэгчдийн удирдлагын академиас Академич цолыг хүртэж диплом, алтан гэрэгэ-ээр шагнуулсан юм.

Холбоотой мэдээ