УЛС ТӨРИЙН ХЭЛМЭГДЭГСДИЙН ДУРСГАЛЫН ӨДРИЙГ ХҮНДЭТГЭН ӨНГӨРҮҮЛЭХ АЖЛЫН ХҮРЭЭНД ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2022-09-07 35 0

Дундговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас санаачилан Улс төрийн хэлмэгдэгсдийн дурсгалын өдрийг хүндэтгэн өнгөрүүлэх ажлын хүрээнд аймгийн ЗДТГазар, Музей, Төв номын сан, Соёлын газар, Сайнцагаан сумын ИТХ нартай хамтран залуу төрийн албан хаагчид болон, дунд сургуулийн сурагчидад танин мэдэхүйн өдөрлөгийг аймгийн Музейд зохион байгууллаа.

Тус арга хэмжээнд аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат, аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Ш.Энхсүх нар оролцлоо. Арга хэмжээнд оролцсон залуучууд, сурагчдад аймгийн ЗДТГ-ын ХЭЗХ-ийн ахлах мэргэжилтэн С.Цэнгэлмаа ” Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах, тэдэнд нөхөх олгово олгох тухай” хуулийн талаар мэдээлэл өгч, музейн үзмэртэй танилцлаа.

Эх сурвалж: Дундговь аймгийн ИТХ

Холбоотой мэдээ