УГСРАЛТЫН АЖЛЫН ДАРАА НӨХӨН СЭРГЭЭЛТ ХИЙЖЭЭ

2022-09-07 30 0

Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг, Нийслэл хүрээ өргөн чөлөө Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн арын зам дагуу ус зайлуулах шугам угсрах ажлыг өнгөрсөн наймдугаар сард Геодези, усны барилга, байгууламжийн газар /ГУББГ/ гүйцэтгэсэн. Тус замд борооны ус зайлуулах шугам байгаагүйн улмаас авто замын зорчих хэсэгт борооны ус их хэмжээгээр тогтож, авто замын хөдөлгөөн удааширч аж ахуйн нэгжүүд болоод явган зорчигчдод хүндрэл учирдаг байсан. Энэхүү асуудлыг шийдвэрлэхээр НЗДТГ, Нийслэлийн Замын хөгжлийн газрын захиалгаар тус байршилд шугам сүлжээ угсралтын ажлыг хийсэн юм. 374 м газар ус зайлуулах шугам хоолой угсарч, зам хөндлөн сэтэлгээ хийж, хуванцар болон ган хоолой 374 метрийг байршуулж, ус хүлээн авах шүүрт худаг 12 ширхэг, үзлэгийн худаг 12 ширхгийг суурилуулсан байна.  

Энэхүү бүтээн байгуулалтын дараах нөхөн сэргээлтийн ажлыг стандартын дагуу хийж гүйцэтгэсэн болохыг ажлыг Геодези, усны барилга байгууламжийн газраас мэдээллээ. Шугам угсралтын дараах явган хүний замын нөхөн сэргээлтийн ажлыг нийт 374 м газар хийж гүйцэтгэн Park Villa, Sakura, Mandala хотхоны орц гарц, замд хийсэн сэтэлгээг засварлаж, асфальтан хучилт хийх нөхөн сэргээлтийн ажил дууссан байна.

НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР

Холбоотой мэдээ