НАЙМДУГААР САРД 2.9 ТОНН ҮНЭТ МЕТАЛЛ ХУДАЛДАН АВЛАА

2022-09-07 17 0

Монголбанк 2022 оны 8 дугаар сард 2,915.5 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 12.6 тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 3 хувиар буурсан үзүүлэлт байна.

Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 1,274.2 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 884.8 кг үнэт металл тус тус худалдан авсан.

Зураг 1: Монголбанкны худалдан авсан үнэт металлын хэмжээ (2018-2022/08)

Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2022 оны 8 дугаар сард дундаж үнэ 189,702 төгрөг байв.

Зураг 2: Монголбанкны алт худалдан авах дундаж үнэ /2022.08/

Холбоотой мэдээ