Их цэвэрлэгээнд 1200 гаруй хүн нэгдэн 180 м.куб хог цэвэрлэв

2022-09-07 37 0

“Хоггүй Ховд” бүх нийтийн цэвэрлэгээнд сайн дураараа нэгдэж, хотоо цэвэрлэсэн иргэддээ баярлалаа. Их цэвэрлэгээнд 1200 гаруй хүн нэгдэн 180 м.куб хог цэвэрлэж, амьдарч буй орон нутгаа цэвэр, цэмцгэр болгоход хувь нэмрээ оруулжээ.

☝️ Эхний ээлжид хотоо цэвэр цэмцгэр байлгаж, амьдрахад таатай орчин бий болгох нь чухал асуудал юм.

♻️ Цаашид хог, хаягдлын менежмент дээр цогц шийдлүүд төлөвлөн ажиллаж байна.

🙌 Хаанаас юу хийх бол гэж хараад суух биш цэвэр орчин, эрүүл амьдралын төлөө хэн ч сайн дураараа бусдад үлгэрлэх боломж бий. Цаашдаа ч бид нийгэмдээ хандсан олон сайн дурын ажлыг зохион байгуулна.

🚮 Иргэд амьдарч буй орчноо цэвэрхэн байлгахын тулд дор бүрнээ хичээж, эрүүл, цэмцгэр, хоггүй орчинд амьдрах соёл, жишгийг бий болгоцгооё!

/эх сурвалж:https://www.facebook.com/E.Bolormaa/?cft[0]=AZU7GVP9qIuJ5ov6jEaunHK0W-Hw-KiGgvE_grSRYgKNp3CZmiYB1GT2JK9Fxsyd07tPVKw1qnzkSQ7eEEtoUzTV9YeD8RuGFCAQuSz3LlovYvWNIm7ID-k1aYtIQ5NxdweovT2hudTAicRxHWNswhhw&tn=-UC%2CP-R

Холбоотой мэдээ