ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХ “БООСАЙ” КАРТААР АХЛАХ АНГИЙН СУРАГЧИД МЭДЛЭГЭЭ СОРЬЛОО

2022-09-07 21 0

 Жайка олон улсын байгууллагын “Өвсний үндэс хөтөлбөр”-ийн хүрээнд “Гамшгийн аюулаас хамгаалах, урьдчилан сэргийлэх үндэсний чадавхыг бэхжүүлэх” төслийг Японы Нагоя их сургууль санаачлан МУИС, ОБЕГ-тай хамтран Ховд аймагт  хэрэгжүүлж байна.

Төслийн хүрээнд боловсруулсан хүүхэд, багачуудад гамшгийг таньж мэдэх, түүнээс урьдчилан сэргийлэх мэдлэг олгох гамшгийн эрсдэлийг бууруулах зурагт карт буюу “Боосай” картыг сурталчлах өдөрлөгийг зохион байгууллаа.

Ховд аймгийн Онцгой байдлын газар, Цаст-Алтай цогцолбор сургууль, Нагояа Их сургууль, МУИС-тай хамтран зохион байгуулсан тус өдөрлөгт аймгийн ерөнхий боловсролын сургуулиудын ахлах ангийн 100 гаруй сурагч оролцож, гамшгийн эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх талаар мэдлэгээ сорьлоо гэж Баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Холбоотой мэдээ