ГАЗРЫН ТОС БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ЯВЦЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ СОНСОЖ, САНАЛ СОЛИЛЦЛОО

2022-09-07 27 0

УИХ-ын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дарга Т.Энхтүвшин өнөөдөр Монгол газрын тос боловсруулах үйлдвэр ТӨХХК-ий гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг болон холбогдох албаны төлөөлөлтэй уулзаж Дорноговь аймгийн Алтанширээ суманд баригдаж буй Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцын талаарх мэдээлэлтэй танилцлаа.

Газрын тос боловсруулах үйлдвэрийн төсөл нийт 4 үе шатаас бүрдэх бөгөөд “EPC-1” буюу дэд бүтцийн бэлтгэл багц ажил 11 байгууламжийн суурийн цутгалтын ажлуудыг ерөнхий гүйцэтгэгчээр шалгарсан БНЭУ-ын “Жэй Эм Си Прожектс Индиа” компани, Монголын 20-иод туслан гүйцэтгэгч компаниуд ажилласан байна.

Мөн Газрын тос боловсруулах үйлдвэрт ажиллах инженер, техникийн ажилтнуудыг бэлтгэх зорилгоор ШУТИС-тай хамтран ‘’Газрын тос боловсруулах үйлдвэрийн инженерчлэл’’ мэргэжлээр суралцагч оюутны тоог нэмэгдүүлэх болон бусад асуудлаар санал солилцлоо.

Холбоотой мэдээ