Санхүүжүүлэх өндөр өртөгтэй оношилгоо, шинжилгээний жагсаалтыг баталсан

2022-09-06 21 0

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргын 2022 оны А/53 тоот тушаалаар ЭМД-ын сангаас санхүүжүүлэх өндөр өртөгтэй оношилгоо, шинжилгээний жагсаалтыг баталсан. Энэхүү жагсаалтад жирэмсний ургийн гажиг тодорхойлох 2 төрлийн шинжилгээ багтсан. Үүнд ураг орчмын шингэнд FISH анеуплойд тодорхойлоход ЭМД-ын сангаас 21000₮, иргэнээс 9000₮, ураг орчмын шингэн, цэлмэнгийн эдэд кариотип тодорхойлоход ЭМД-ын сангаас 378000₮, иргэнээс 162000₮ төлөхөөр зохицуулсан байдаг. Та шимтгэл төлөлтөө 🌐https://emd.gov.mn/rd/search шалгаарай. #ЭМД #ШимтгэлТөлөлт

Холбоотой мэдээ