ДУНДГОВЬ АЙМГИЙН ТАГНУУЛЫН ХЭЛТЭС ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 80 ЖИЛИЙН ОЙГ ТОХИОЛДУУЛАН САГСАН БӨМБӨГИЙН ТЭМЦЭЭН БОЛЛОО

2022-09-06 21 0

Тагнуулын Ерөнхий Газрын Дундговь аймаг дахь хэлтэс үүсэн байгуулагдсаны түүхт 80 жилийн ойг тохиолдуулан Дундговь аймгийн Төрийн тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын дунд сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг аймгийн Тагнуулын хэлтсээс энэ сарын 02-03-ны өдрүүдэд зохион байгууллаа.

Тэмцээнд аймгийн Төрийн тусгайлсан чиг үүрэг бүхий 16 байгууллагын 130 орчим тамирчид хурд, хүч, авхаалж самбаагаа сорьсноос

– 1 дүгээр байранд Онцгой байдлын газрын баг тамирчид

– 2 дугаар байранд Цагдаагийн газрын баг тамирчид

– 3 дугаар байранд Тагнуулын хэлтсийн баг тамирчид тус тус шалгарчээ.

Мөн тэмцээнд хүрэлцэн ирсэн хүндэт зочдын дунд Холын зайн шидэлтийн тэмцээн зохион байгуулж тус тэмцээний аваргаар аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дарга, хошууч Ц.Есөн-Эрдэнэ тэргүүлжээ.

Сагсан бөмбөгийн “Холын зайн шидэлт”, “Ур чадварын тэмцээн” зохион байгуулсан бөгөөд Холын зайн шидэлтийн тэмцээнд Дундговь аймаг дахь Цагдаагийн газрын алба хаагч У.Мэнджаргал, Ур чадварын тэмцээнд аймгийн Шүүхийн албан хаагч Н.Бат-Эрдэнэ нар аваргаар тодорсон байна.

Холбоотой мэдээ