
Монголын эмэгтэйчүүдийн холбооноос хэрэгжүүлж буй “Хавдаргүй монгол эмэгтэй” нийгмийн зорилтот төсөл аймгийн Засаг дарга О.Амгаланбаатарын хүсэлтээр 2022 оны 09 дүгээр сарын 08-наас эхлэн хэрэгжих гэж байна. Төслийн хүрээнд “Явуулын эмнэлэг” буюу “Mobile clinic” эмнэлэг Умайн хүзүүний хорт хавдрын эрт үзлэг, оношилгоо хийж, эрүүл мэндийн боловсрол олгоно.

Төслийн нээлт 2022.09.08-ны 19:00 цагт Алтай чуулгад зохион байгуулагдаж Монголын эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгч Б.Оюунгэрэл, Хавдар судлалын үндэсний төвийн “Хөхний төв”-ийн эрхлэгч П.Батсүх, Монголын эмэгтэйчүүдийн холбооны Соёлыг түгээгч, МУАЖ А.Долгор, Монголын эмэгтэйчүүдийн холбооны Соёлыг түгээгч, СТА дуучин С.Гантогоо, Хавдар судлалын үндэсний төвийн “Эмэгтэйчүүдийн мэс заслын тасаг”-ийн эмч Г.Ням-Од нар оролцох юм.

Эх сурвалж: Говь-Алтай аймгийн ЗДТГ

0 cэтгэгдэлтэй