СҮРЬЕЭГЭЭС УЛБААТАЙ ГУТААН ДОРОМЖЛОЛ, ЯЛГАВАРЛАН ГАДУУРХАЛТЫН ҮНЭЛГЭЭГ УЛСЫН ХЭМЖЭЭНД ХИЙЖ ГҮЙЦЭТГЭВ

2022-09-02 27 0

Монгол Улс нь өнгөрсөн онд ДЭМБ-ын олон эмэнд тэсвэртэй сүрьеэгийн өвчлөл өндөртэй 30 орны тоонд шинээр нэмэгдэж орсон. 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн НҮБ-ын Дээд хэмжээний чуулганаар сүрьеэгийн асуудлыг анх удаа хэлэлцэж, НҮБ-ын “Сүрьеэг устгах улс төрийн тунхаг”-ыг анх удаа баталсан.Уг тунхагт сүрьеэгийн гутаан доромжлол, ялгаварлан гадуурхлыг эцэслэх, хүний эрхэд суурилсан, хүйсийн тэгш байдлыг хангасан, үйлчлүүлэгч төвтэй тусламж үйлчилгээг үзүүлэхийг улс орнуудад уриалсан байдаг.

Энэ хүрээнд Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс, ЭМЯ, ХӨСҮТ, Монголын сүрьеэтэй тэмцэх холбоо, төрийн бус байгууллагын судлаач, мэргэжилтнүүд хамтран “Сүрьеэгээс улбаатай гутаан доромжлол, ялгаварлан гадуурхалтын үнэлгээ”-г үндэсний хэмжээнд хийж гүйцэтгэн тайлан, зөвлөмжийг хэлэлцүүлэх уулзалтыг зохион байгууллаа.

Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор энэ сарын 30-ны өдөр болох “Нийтийн эрүүл мэндийн ноцтой байдлын үед сүрьеэгийн тусламж, үйлчилгээнд салбар хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх нь” сэдэвт дээд хэмжээний чуулганаар үнэлгээг хэлэлцүүлнэ. Тиймээс энэхүү чуулганы угтаж 09 дүгээр сарын 23-ны өдөр зохион байгуулагдах “Монгол Улсад сүрьеэг устгахад иргэний нийгмийн манлайлал” форумд үнэлгээг хэлэлцүүлэн олон талт оролцогчдын саналыг тусгаж, Монгол Улсад сүрьеэг устгах үйл ажиллагааны гол чиглэлийг тодорхойлоход хувь нэмрээ оруулах юм.

Холбоотой мэдээ